СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-11-26

Шатахууны нэг эх үүсвэртэй Унгар, Монгол хоёр улсын зовлон

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
1 жилийн өмнө

Энэ долоо хоногт нефтийн үнэ 8 хувиар буурч, 95 ам.доллараас 87 ам.доллар болсон хэдий ч Унгар, Монгол хоёр улсад түлш, шатахуун хомстож, үнэ нь өсөөд байна. Тус хоёр улс ОХУ гэсэн ганцхан эх үүсвэрэй учир ийм зовлон амсах хувь ерөөлтэй байжээ. 

Энэ сарын 21-ний даваа гаргийн байдлаар Унгарын нийт 28 хотын захиргаа шатахуунгүй болох эрсдэлтэй нүүр тулсан ба 75 жилийн аварга түүхтэй Унгарын MOL групп мөн өдрөөс эхлэн 250 ШТС-аа шатахуунаар хангаж чадахгүй хэмээн мэдэгджээ. Шатахууны үнэ литр тутамдаа 1.18 евро болж өссөн гэж албаныхан мэдэгдэж байгаа боловч, зах зээл дээр үүнээс ч үнэтэй байна. 

Монгол улс ч шатахууны хараат бус байдлыг олон жилийн туршид амсаж байна. Орос цоргоо нарийсгахад үнэ өсөж, бүсээ чангалахаас өөр аргагүй болох ба өөр эх үүсвэрийн талаар эрэлхийлдэг ч энэ нь өнөөдөө мөрөөдөл хэвээр байгаа.  

Сар орчмын өмнөөс эхэлсэн түлшний хомстол хэзээ дуусахыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар хэлж мэдэхгүй байна. " 

"Баяраа өөрөө ширээн дээрээс унасан" гэдэг шиг Монгол, Унгар хоёр улсын зовлон өнөөдөр эхэлчихээгүй.  

Украины дайнтай холбоотойгоор байгалийн хий, газрын тосны үнэ хэсэг хугацаанд нэмэгдсэн ч улс орнууд хараат байдлаасаа салж, өөр эх үүсвэрээс авч эхэлснээр нефтийн үнэ дэлхийн даяар буураад байна. Харин Монгол, Унгар хоёр хараат байдлаа хадгалан үлдсэнээр өнөөдөр түлшний хомстолд өртөж, экспортоо тасалдуулах эрсдэлтэй нүүр тулжээ. 

Унгарын Засгийн газар энэ хүндрэлээсээ хэрхэн гарахаар төлөвлөж байгааг таамаглахад эрт байна. Харин Монгол улсын Засгийн газын хувьд түлш, шатахууны ганцхан эх үүсвэртэйгээ ийн явсаар байх ахул үнэ өсөх, хомстолд орох эрсдэл үргэлж байсаар байх нь хэнд ч ойлгомжтой боллоо. Иймд

Эс бөгөөс Монгол, Унгар хоёр улсын зовлон мөнхөд үргэлжилсээр байх болно. 

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.