СӨРӨГ ТАЙЛБАР: Б.Энхбаяр гүтгэсэн үү, Ч.Хүрэлбаатар үнэн ярьсан уу
УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, Б.Энхбаяр нарын олон нийтийн сүлжээнээс үсэрсэн оч мэт маргаан, өдгөө хэвлэл мэдээллийн хэрэгслээр гал болон дүрэлзэж байна. Улс төрчдийн маргаанаас ард иргэд хождог нь зүй тогтол. Учир нь УИХ-ын гишүүд мэдээлэлд хамгийн ойр байдаг хүмүүс билээ.
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр өөрийн албан ёсны пэйж хуудсанд Ч.Хүрэлбаатар сайд руу дайрсан пост оруулснаас энэ бүхэн эхэлсэн. Энэ хоёрын хооронд ямар эрх ашиг зөрчилдсөн нь одоогоор тодорхойгүй байгаа юм.
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:
-Төр хувийн хэвшлийн түншлэлийн хуулийг зарчмын хувьд дэмжиж байгаа ч хэрэгжүүлэх сайд Ч.Хүрэлбаатарт итгэхгүй. Яагаад гэхээр Ч.Хүрэлбаатар бол мэргэшсэн хулгайч. Энэ хүн Сангийн сайдаар ажиллах хугацаандаа гадны зээлүүдийн жагсаалтыг гаргаж авсан. Зээлийн долоон төсөл хэрэгжүүлсэн байна. Нийт үнэ нь 439 сая ам.долларын дүнтэй. Эдгээр төсөл өөрийнх нь сонгогдсон тойрог багтсан байна. Энэ авсан зээлийг Монголын ард түмэн татвар төлөгчид төлж байгаа гэхэд нь,
УИХ-ын гишүүн, ЭЗХ-ийн сайд Ч.Хүрэлбаатар:
-Намайг Сангийн сайд байхад Увс аймагт 440 сая долларын зээлийн төсөл хэрэгжсэн гэж энэ нөхөр худал попорч, бас гүтгэжээ. Энэ хүн эрүүл үү, эргүү юу? гэсэн нь гал дээр тос нэмсэн хэрэг болсон юм.
Маргааш нь Б.Энхбаяр гишүүн:
-Ч.Хүрэлбаатарын хулгайн мөнгөнөөс шавхруу долоогч “боол”-ууд эзнээсээ цалин авж байж өнцгөө зөв олж намайг гөвөөч ээ!
Төрийн өмч дэх хулгай, төрийн өмчийн компанийн шинэчлэлийг сүүлийн зургаан жил тасралтгүй ярьж, энэ чиглэлийн эрх зүйн реформыг УИХ дээр манлайлж байгаа, УИХ-ын ил, хаалттай хурал бүр дээр сүүлийн хоёр жил төмөр зам, нүүрсний нууц гэрээг ил болгохыг нэхэж шаардаж, удахгүй “цөмийн бөмбөг” дэлбэрэх тухай сануулж байсан намайг “Нүүрсний мафи”-чин болгох гэж хөөрхий тэрүүхэн тэндээ их л хичээгээстэй. Наад чинь ер явахгүй. Хэн ч итгэхгүй. Надад нүүрс байтугай юу ч шахаж байсан намтар түүх байхгүй. Нэг ч хүн төрийн өмчийн компанид шахаж, гуйж, оруулж байгаагүй. Яагаад гээч!?
Та нар шиг хулгайч нарт барьцаалагдахгүй, та нарыг илчлэх нэр нүүр, зам мөртэй байх гэж тэр. Цаг өөрчлөгдөж байгаа. Ард түмэн тэнэг биш, маш ухаантай, хэрсүү болсон. Хэн тийм болгосон гээч? Та нар! гэжээ.
Хариуд нь УИХ-ын гишүүн, ЭЗХ-ийн сайд Ч.Хүрэлбаатар:
-Хулгайн хэрэг ил болоход хулгайчид, хулгайчдын гар хөл их сандардаг аж. Нэг их удахгүй баригдана даа баригдана та нар. Намайг муу хэллээ гээд би буцахгүй, шантрахгүй. Та нарын бүгдийнх нь ард гарна аа. Харж байгаарай гэснээр энэхүү маргаан "дуусжээ".
Харин ЗТХ-ийн дэд сайд асан, "Шилэн" Цогоо:
-Улс төрд заримдаа нүдэндээ итгэмээргүй зүйл болдог юм байна. Ч.Хүрэлбаатар гишүүн Б.Энхбаярыг УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэх гэж, өмнө нь ч мөн адил бишгүй олон газар өмөөрч дэмжиж гүйж ирсэн. Энэ хоёр хүний талаар харснаа бичив. Юманд хэмжээ бий одоо больж үз хэмээн Б.Энхбаяр гишүүнийг зэмлэсэн байх юм.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.