?ЧУУЛГАН: Төсвийн тухай хуулийг дагалдан батлагдсан хуулиудын эцсийн найруулгыг сонслоо
Чуулганы үдээс өмнөх хуралдаанаар Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуулийг дагалдан батлагдсан хуулиудын эцсийн найруулгыг сонслоо.
Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Д.Ганбат, Ш.Адьшаа нар үг хэллээ. Энэ долоо хоногт газрын тухай багц хуулиудыг хэлэлцэх байсан ч хууль санаачлагч нь байхгүй учраас тус хуулийг хойшлуулсан юм. Тиймээс УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаан завсарлалаа. 14:00 цагаас Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун намрын ургац хураалт болон өвөлжилтийн бэлтгэл хангах чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар мэдээлэл өгнө.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.