? LIVE: Ж.Ганбат: 20 тэрбум төгрөгийг ямар нэгэн барьцаагүй шилжүүлэх гэж байсан учир дөрвөн газрын даргыг АТГ-т өгсөн

Монгол улсын Засгийн газрын хуралдаанаас гарсан цаг үеийн шийдвэрийг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат нар мэдээллээ. 

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан: 

-. Газар, хэлтсийн дарга нар автомашин хэрэглэснээр сардаа 2 сая орчим төгрөгийн зардал гардаг байсан. Одоо бол нийслэл хот дотор Засгийн газрын авто бааз болон дуудлагын таксигаар явах хэлбэрээр ажлаа амжуулахыг үүрэг болгосон. Ингэснээр 250 автомашин хураагдаад байна. Ойрын үед мөн 250 автомашин хураагдана. Эдгээрийг автомашин нэн шаардлагатай байдаг цагдаа, онцгой байдал, гаалийн байгууллагын хэрэгцээнд өгнө. Элэгдэл хорогдолтойг нь дуудлага худалдаагаар худалдаална. 

"Эрдэнэс Тавантолгой" ХК-д Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч томилсон.

"Эрдэнэс Тавантолгой" ХК дахь Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат: 

-Аравдугаар сарын 26-нд ажил хүлээн авахад 200 орчим автомашинаар нүүрсээ гаргаж байсан. Хэрэв энэ хурдаар явбал 11,12 сард 100 сая ам.доллар л олох байсан. Иймд одоо 500 машин болгож нэмэгдүүлээд байна. Ажил авахад Цагаанхад хүртэл 20км-ийн урттай 500 машины цуваа үүссэн байсан. Зөв зохион байгуулсны хүчээр бууруулаад байна. Ямартай ч

-Нууц гэрээгээр 20 тэрбум төгрөг шилжүүлэх гэж байгаад баригдсан гэх мэдээлэл байгаа? 

-. Иймд дөрвөн газрын дарга, санхүүгийн албаны дарга гээд нийт таван хүнийг АТГ-т шалгуулахаар өгсөн гэв.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.