ЗГХЭГ-ын дарга асан Ц.Нямдорж Хонконг дахь Ерөнхий консулд яригдаж байна
ЗГХЭГ-ын дарга асан Ц.Нямдорж Монгол улсаас Хонконгт суугаа Ерөнхий консулд яригдаж байгаа талаар мэдээлэл тархаад байна. Эх сурвалжийн мэдээлснээр энэ нь баттай бөгөөд тэрээр ЗГХЭГ-ын суудлыг тавьж өгөхдөө намын удирдлагатайгаа энэ талаар тохирсон гэжээ.
Үүнээс өмнө түүнийг Янгугийн Содбаатарын оронд ЕТГ-ын дарга болох нь гэж шуугиж байсан юм.
Хонконг дахь Ерөнхий консулын газар /Макаог хавсардаг/ одоогоор тэргүүнгүй байгаа. Ерөнхий консулаар ажиллаж байсан Г.Жаргалсайхан, гэр бүлийн хүн болох Д.Оюунхорол нь Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргааны даргаар томилогдсон учир өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөөд удаж байна.
БНХАУ-ын засаг захиргааны онцгой бүс болох Хонконг, Макаогийн бизнес эрхлэгчид болон аж ахуйн нэгжүүдээс Монгол улсад хөрөнгө оруулсан нь чамгүй их, үүнчлэн монголчуудад залилуулсан, дээрэмдүүлсэн тохиолдол багагүй байгаа тул МАН-ын удирдлагын түвшинд хуулийн салбарыг олон жил тэргүүлсэн Ц.Нямдоржийг "яг тохирно" гэж үзэж байгаа бололтой.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.