СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Чуулган | 2022-10-13

🔴 Б.Пүрэвдорж: С.Чинзоригийг ХНХ-ын сайд болоосой гэж чин сэтгэлээсээ хүсч байна

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
1 жилийн өмнө

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан /2022.10.13/ эхэллээ. Хэлэлцэх асуудлыг батлахын өмнө УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж өөрийн байр сууриа илэрхийллээ. 

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:

-Өнгөрсөн хоёрдугаар сарын нэгний өдөр тэтгэврийн доод хэмжээг 400 мянга, 500 мянга болгосон.Энэ нэмэгдэл тухайн үед сайн мэдээ байсан ч Монгол Улсын Засгийн газар эдийн засгийг буруу удирдаж, Монголбанк мөнгөний бодлогыг зөв явуулаагүйн үндсэн дээр бараа бүтээгдэхүүний үнэ эрс өслөө. Тухайн үед 300-350 мянгаар авч байсан зүйл одоо 500 мянга боллоо. Энэ нь ахмадуудын амьдралд цохилт өглөө. Тэтгэвэрт шинээр гарч байгаа, долоон жилээр бодуулж байгаа хүмүүсээс тогтвортой ажил эрхлэх хүн алга.

Ховд аймагт сумын орлогч болон мал эмнэлэгийн салбарт насаараа өндөр цалинтай ажиллаж байсан хүн ганц сар 500 мянгаар цалинжсан байхад тэтгэвэр нь 24 мянгаар буурсан. Долоон жил тогтвортой ажиллах хүн алга. Тиймээс тэтгэврийн доод хэмжээг долоо биш таван жилээр тогтоож өгөөч гэж хүсч байна. Хуулийг хэлэлцүүлж өгөөч.

С.Чинзориг ажлын хэсгийн даргаар тавигдсан. Салбараа мэддэг хүний хувьд дахин томилогдоосой гэж чин сэтгэлээсээ хүсч байна. Одоо сайд эзгүй болсон тул ХНХ-ын сайд болгохыг хүсч байна. Сайд болохоосоо өмнө ажлын хэсгээ яаралтай хуралдуулж, хэлэлцүүлж өгөхгүй бол 2023 оны төсөв, нийгмийн даатгалаас гарах зардал зургаахан тэрбум төгрөгийг шийдэж өгөөсэй гэлээ. 

Чуулганы хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2024-2025 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 жилийн өмнө
150.129.141.181

Пүрэвдорж гишүүний өргөн барьсан энэ хуулийг нийгмийн бодлогын байнгын хороо дэмжсэн гэж сонссон. Одоо их хурлаар ороод шийднэ гэж ойлгоод байгаа шүү.

Энхээ
1 жилийн өмнө
66.181.161.88

Чинзориг сайд болох нь зөв ажлаа мэднэ

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.