Ц.Нямдорж ЕТГ-ын дарга, Я.Содбаатар МАН-ын ЕНБД-д яригдаж байна

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга болж байгаа нь энэ удаагийн Шинэ сэргэлтийн Засгийн газрын бүрэлдэхүүний Онцлох хүн, нүдээ олсон томилгооны нэг болсон талаар олон нийт ам сайтай байна. Түүнийг Засгийн газрын гишүүнээр удаа дараа урьж байсан талаар тэрбээр ярилцлагадаа дурдаж байсан. Эрх баригч МАН-ын бодлогын шинэчлэлийг хийж дууссан гэж үзсэн учир энэ удаад Засгийн газрын гишүүн, сайдуудын сайд болж байгаа бололтой. 

Иймд түүний оронд хэн тавигдах нь сонирхолтой сэдвийн нэг болоод байна.

Эх сурвалжийн авсан мэдээллээр, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Янгугийн Содбаатар МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга болж, түүний оронд ЗГХЭГ-ын дарга асан Цэндийн Нямдорж очно хэмээн яригдаж байгаа аж. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.