? Төрийн байгуулалтын байнгын хороо 15 минутад хуралдав

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай болон Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд тус тус нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барьсан билээ.

Ерөнхий сайдын оруулж ирсэн нэрсэд:

  • Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар МАН-ын ЕНБД Д.Амарбаясгалан,
  • Хот хариуцсан сайдаар  УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар,
  • Байгаль орчны сайдаар УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ,
  • Эдийн засаг, хөгжлийн сайдаар УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар,
  • Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдаар УИХ-ын гишүүн Б.Сарангэрэл,
  • Зам тээврийн хөгжлийн сайдаар УИХ-ын гишүүн С.Бямбацогт,
  • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар УИХ-ын гишүүн Х.Болорчулуун,
  • Цахим хөгжил, харилцаа холбооны сайдаар УИХ-ын гишүүн Н.Учрал,
  • Эрчим хүчний сайдаар УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн,
  • Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар нар байна.

Харин "давхар дээл"-тэй дөрвөн сайдыг хэвээр үлдээж, "дан дээл"-тэй дөрвөн сайдыг улирааж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн.

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар нь  Ерөнхий сайд болон 21 гишүүнтэй, бүтцийн хувьд ерөнхий чиг үүргийн 4, чиглэлийн 12 яамтай байхаар хуулийн төсөлд тусгажээ. 

УИХ-ын чуулганаар Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай болон Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд тус тус нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг гишүүдийн 85.7 хувь нь дэмжсэн тул Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлэв.

Яг одоо ТББХ жанжин Д.Сүхбаатарын танхимд хуралдаж байна. Анхны хэлэлцүүлгийн дараа УИХ-ын чуулганаар уг асуудлыг хэлэлцэж өнөөдөртөө багтаан шинэ сайдуудыг томилохоор болов. Дэлгэрэнгүй мэдээллийг эргэн мэдээлэх болно. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.