“Хөвсгөл” нуурт тулгамдсан дөрвөн гол асуудлын хүрээнд дэд ажлын хэсгүүд байгуулна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж байгаа “Хөвсгөл нуурыг хамгаалах цогц ажил”-ыг хэрэгжүүлэх зорилготой “Хөвсгөл нуурыг хамгаалах байнгын ажлын хэсэг”-ийн анхдугаар хуралдаан боллоо.

Хурлаар “Хөвсгөл” нуурыг  хамгаалах дөрвөн чиглэлийн 26 ажлыг хэлэлцэж, авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцсэн юм.

Мөн бохир хог хаягдал, нэгдсэн зохицуулалтгүй усан замын тээвэр, нуур орчмын ой хамгаалал, амралтын газруудын стандарт зэрэг “Хөвсгөл” нуурт тулгамдсан дөрвөн гол асуудлын хүрээнд дэд ажлын хэсгүүд байгуулахаар боллоо.

298945806 5420530131327335 5085936067591671993 n 1024x683
Дашрамд мэдээлэхэд “Хөвсгөл нуурыг хамгаалах байнгын ажлын хэсэг”  нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар өнгөрсөн хоёрдугаар сард зохион байгуулагдсан Хөвсгөл нуурыг хамгаалах үндэсний чуулганаас гарсан зөвлөмжийн хэрэгжилтийг ханган ажиллах юм.

298647375 5420529241327424 1913816577570047425 n 1024x683

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.