СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

🔴LIVE: Баянхонгор аймгийн иргэд БОАЖ-ын сайдад хандан гурван хүсэлт тавилаа

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Баярцэцэг
1 жилийн өмнө

БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэд хандан Баянхонгор аймгийн иргэд хэвлэлийн бага хурал хийж байна. 

Экологич н.Туяа:

-Би Баянхонгор аймгийн Жаргалант сумын гуравдугаар багийн малчин иргэдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, байгаль орчны зөвлөхөөр гэрээний дагуу ажиллаж байна.

Баянхонгор аймгийн Жаргалант суманд үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэд гурван хүсэлт тавьж байна гэв.

Нэгдүгээрт, хуучин нэрээрээ "Жи Энд Юү Голд", одоо шинэ нэрээрээ "Оргил Маунт" гэдэг компани 2015-2016 оны хооронд уул уурхайн үйл ажиллагаа явуулаад, тухайн талбайдаа нөхөн сэргээлт хийгээгүй орхисон.

Энэ хугацаанд иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдсөөр өдийг хүрсэн.Энэ асуудалд орон нутгийн байгаль орчны мэргэжлийн байгууллагууд анхаарал хандуулалгүй өдийг хүрсэн.

Мөн эрсдлийн үнэлгээг тогтоолгоход зургаан нуурны хамгийн гүн нь 4,5 метр, шаварлаг нь 1,2 метр гэж гарсан. Тэгэхээр бид энэ бүх нотлох баримтуудаа БОАЖ-ын сайдад хүргүүлж байгаа юм. 

Хоёрдугаарт, тус компанийн 2015-2016 онд уул уурхайн олборлолт явуулахдаа олсон орлогыг төрийн санд төвлөрүүлэх ажлыг хууль хяналтын байгууллагаар тогтоолгох, шинжээч томилж хууль бус орлогыг хураан авч өгнө үү гэсэн хүсэлтийг гаргаж байна. 

Гуравдугаарт, 2022 оны тавдугаар сарын 3-ны өдөр шинээр ашиглалтын тусгай зөвшөөрөл авсан. Тухайн ашиглалтын тусгай зөвшөөрөл авсан талбай дээрээ геологи, хайгуул хийнэ гэж ирсэн. Орон нутгийн иргэд зүгээс өмнөх талбайдаа нөхөн сэргээлтийн ажил хийж, түүнийхээ дараа шинэ газар хайгуулын ажил хийх шаардлагыг хүргүүлсэн. Гэвч цагдаа хууль хяналтын байгууллагад гомдол гаргаж, малчин иргэдийг үндэслэлгүйгээр гүйтгэж, шалгуулсан.

Мөн Иймд АМГТГ-ын даргад гомдол гаргасан гэлээ. 

Байдраг сумын иргэн:

-99 гол горхи урсдаг байснаас хоёр нь ширгэж, огт урсахаа больсон. Уул уурхайн компаниуд нөхөн сэргээлт хийхгүй хаясан. гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.