"Макс Молл"-ын баруун уулзвараас Ахуй үйлчилгээний уулзвар хүртэлх авто замыг хаана

Баянгол дүүрэгт байрлах С.Амарсанаагийн гудамжны авто замын засвар шинэчлэлтийн ажлын хүрээнд өнөөдөр тус замыг хэсэгчлэн хааж засвар, шинэчлэлтийн ажил хийж гүйцэтгэхээр болжээ. 

Энэ талаар Нийслэлийн Замын хөгжлийн газраас "Макс Молл"-ын баруун талын уулзвараас Энэбишийн өргөн чөлөө буюу Ахуй үйлчилгээний уулзвар хүртэлх авто замын хөдөлгөөнийг долдугаар сарын 30-ны өдрийн 00:00 цагаас наймдугаар сарын 1-ний өдрийн 06:00 цагийн хооронд хэсэгчлэн хааж засвар, шинэчлэлтийн ажил хийж гүйцэтгэнэ" хэмээн мэдэгдэв.295404423 3383292105239447 8744577709681820696 n296358494 3383292115239446 4351868536302585110 n

Иймд иргэд жолооч нарыг дээрх хугацаанд бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг санууллаа. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.