?LIVE: Дорноговь аймгийн Улаанбадрах суманд ямар ч үсгүй ишиг, голоороо нугаларсан амьгүй ботго төржээ

Дорноговь аймгийн Улаанбадрах сумын иргэд Засгийн газарт тав хоногийн хугацаатай шаардлага хүргүүллээ. 

Малчин н.Энх-Амгалан:

- "Бадрах энержи" ХХК ураныг уусган баяжуулах аргаар үйлдвэрлэл явуулж байгаа. Энэ нь газрын гүнд 120 метрт 45 нэр төрлийн химийн бодисыг шахаж, ураныг газар дор уусган баяжуулж олборлож байна. Улаанбадрах сумын иргэдийн Монгол улсын Үндсэн хуульд заасан эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдсөөр байна.

  Уран болон хүнцэл

Хамгийн сүүлд гэхэд 2022 оны гуравдугаар сарын 6-нд . Улсын төв лаборатори руу шинжилгээнд явуулахад хариу нь механик гэмтэл гэж гарсан.

Энэ нь гүний усанд 45 нэр төрлийн химийн бодис шахсантай шууд холбоотой.  Цэвүү-1, 2 нэртэй газрын усанд 2020 онд хэмжилт хийхэд хатуулгын хэмжээ 6.75 гарсан. Зөвшөөрөгдөх хэмжээ гурван бүхэл байдаг. Энэ жил 8.53 гарсан. 

Бадрах Энержи ХХК-тай холбоотой усны асуудал Улаанбадрах сумын хувьд гамшгийн хэмжээнд хүрлээ. Үүнийг монголын ард түмэн мэдэх ёстой. Улаанбадрах сумын иргэд, малыг төр засаг маань хөсөр хаячихаад байна.

Малчин Х.Энх-Амгалан:

- Монгол улсын Үндсэн хуульд Монгол улсад газар, түүний хэвлий, ус, ургамал, ой мод, ан амьтан, байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэлд, төрийн хамгаалалтад байна хэмээн заасан байдаг.

Улаанбадрах сумын нийт иргэдийг төлөөлөн "Эрдэс Монгол" ХХК үйл ажиллагаа явуулахаар суманд ирвэл бид хатуу тэмцэнэ шүү гэж анхааруулж байна.

Улаанбадрах сумын Баянбогд багийн Засаг дараг Д.Гантөр:

-Бидний хүргүүлж буй шаардлагыг хэрэгжүүлээгүй тохиолдолд урьд өмнө хэзээ ч болж байгаагүй хурц тэмцэл хийх болно гэдгээ мэдэгдэж байна. "Бадрах Энержи" компанийн үйл ажиллагааг нэн яаралтай зогсоохыг шаардаж байна. Хариугаа тав хоногийн дотор авна гэлээ

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.