СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2022-05-31

"Троллейбус" Жагаа хотоос дөрвөн тэрбум төгрөг "салгав"

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
1 жилийн өмнө

“LIVE” телевизийн “FACTCHECK” эрэн сурвалжлах нэвтрүүлгийн баг Монгол Улсын зөвлөх инженер, Монголын Төмөрлөг, Машин үйлдвэрлэлийн үндэсний холбооны дэд ерөнхийлөгч, Монголын зохион бүтээгчдийн нэгдсэн холбооны удирдах зөвлөлийн дарга, Аж үйлдвэржилтийг дэмжих ард түмний хөдөлгөөний тэргүүн, Үндэсний аж үйлдвэрийн зөвлөлийн гүйцэтгэх захирал, ШИНЭ намын гишүүн, Даньдай овогт Жаргалсайханы булхайг илчилсэн нэвтрүүлгийг үзэгчдэд хүргэж байсан

Энэхүү нэвтрүүлгээр Д.Жаргалсайхан нь "шинэ загварын, орчин үеийн технологи, инноваци шингээсэн том оврын автобусыг эх орондоо үйлдвэрлэж байна" гэх нэрийн дор асар өндөр үнэтэй атлаа ашиглалтын шаардлага хангахгүй автобусуудыг угсран, улсад нийлүүлж, татвар төлөгчдийн мөнгөөр туйлж байсан баримтыг дэлгэсэн.

Түүний төсвийн мөнгөөр туйлах ажил өнөөдөр ч үргэлжилж байна. 

Тухайлбал, НИТХ-ын өнөөдрийн хуралдаанаар ажилчдынхаа нийгмийн даатгалд зориулан хотын төсвөөс дөрвөн тэрбум төгрөг авахаар шийдүүлжээ. Энэ нь Д.Жаргалсайханы удирддаг компанийн ажилчдын нийгмийн даатгалын  хуримтлагдсан өр юм байна. 

Энэ талаар НИТХ-ын төлөөлөгч П.Наранбаяр "Нэг нөхөр цахилгаан автобус хийнэ хэмээн Тролейбусны депод төрийн мөнгөөр цахилгаан автобус угсраад, патентыг нь хувьдаа авчихаж. Цахилгаан автобус нь олигтой бололгүй, үйлчилгээнд ч нэвтэрсэнгүй. Мань нөхөр төртэй шүүхдэлцээд 1.8 тэрбум төгрөгийг патентийн төлбөрт авчээ" хэмээн жиргэжээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.