СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2022-05-27

Д.Сумъяабазар зургаан орлогчийнхоо хэн, хэнийг авч үлдэх вэ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
1 жилийн өмнө

Хотын дарга Д.Сумъяабазар хэмнэлтийн хуулийг хэрэгжүүлж, зургаан орлогчоо чөлөөлөх захирамж гаргасан. Улмаар шинээр хоёр орлогч томилно. НИТХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр хуралдаж энэ талаар хэлэлцэх гэж байна. 

Барилга, орон сууц, үйлдвэр, технологийн паркийн асуудал хариуцсан орлогч Б.Сүхбаатар, Цахим хөгжил, хууль, эрх зүй, төрийн үйлчилгээний асуудал хариуцсан орлогч Р.Дагва, Авто замын түгжрэлийг бууруулах болон зам, тээврийн асуудал хариуцсан орлогч Б.Одсүрэн, Ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлыг бууруулах асуудал хариуцсан орлогч П.Баттөр, Эдийн засгийн хөгжил, төр, хувийн хэвшлийн түншлэлийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн, Нийгмийн хөгжил, боловсрол, эрүүл мэндийн асуудал хариуцсан орлогч З.Төмөртөөмөө нарыг 2022 оны тавдугаар сарын 24-нд чөлөөлөх захирамжийг гаргаад байгаа. 

Хэн, хэнийг буцаан томилох нь анхаарал татаж байна. 

Сонгинохайрхан дүүрэгт нэг баг болж байсан, СХД-ийн Засаг даргаар ажиллаж байсан Ж.Сандагсүрэнг авч үлдэнэ гэдэг байр сууриа Хотын дарга бат хадгалж байгаа гэв. Иймд үлдсэн таван орлогчийн хэнийг нь авч үлдэх вэ гэдэг дээр МАН-ын бүлэг ширүүхэн ярилцаж байна. 

Эх сурвалжаас авсан мэдээллээр Барилга, орон сууц, үйлдвэр, технологийн паркийн асуудал хариуцсан орлогч Б.Сүхбаатарг үлдээхээр бүлэг тохирч байгаа сурагтай. Түүний хариуцаж байгаа "Гэр хорооллын шинэчлэл" хөтөлбөр сайн хэрэгжиж байгаа нь түүнийг үлдээх гол шалтгаан гэж бүлгийн гишүүд санал нэгдсэн гэв.

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.