Х.Баттулгыг АН-ын даргаар бүртгэхгүй бол зулын гол болоход бэлэн байна гэв

Х.Баттулга даргатай Ардчилсан нам /АН/-ынхан Сүхбаатарын талбайд хэвлэлийн бага хурал хийлээ. УДШ-ийн нийт шүүгчдийн хуралдааны тов өчигдөр гарч, Х.Баттулгыг АН-ын даргаар бүртгэх эсэхийг энэ сарын 20-нд хэлэлцэхээр болсон. Үүнтэй холбогдуулж, тус АН-ын Улс төрийн зөвлөл өчигдөр хуралджээ. 

АН-ын Улс төрийн зөвлөлийн гишүүн Д.Батсайхан: 

-Улс төрийн зөвлөлийн хурал 21 аймаг, есөн дүүрэгт зэрэг явагдаж, 100 гаруй мянган гишүүн, дэмжигч оролцсон. гэдгээ гишүүд илэрхийлж байна. Иймээс зарим нь орон нутгаасаа ирсэн байгаа. УДШ-ийн гадаа гурав хоногийн тайван жагсаал хийнэ.

Баянгол дүүргийн Улс төрийн зөвлөлийн гишүүн Ц.Одонтунгалаг: 

-АН-ын гишүүдийн тэвчээр алдагдаж эхэлж байна. Ууртай байна. . Хууль гэж байдаг бол АН-ын олонхын талд шүүхийн шийдвэр гарах ёстой. 

УИХ-ын гишүүн асан Ш.Түвдэндорж: 

-Ардчилсан намын гишүүд хоёр жил доромжууллаа. Гишүүд, дэмжигчдийн хооронд хоёр жил яс хаялаа. Хорхой биед нь хүрэхээр атирдаг гэдэг. Тайван жагсаал хийснээр бид УДШ-ийн шийдвэрт нөлөөлөх гээд байгаа юм биш, реакци үзүүлэх гэж байгаа юм. . АН-ын дүрмийн дагуу Х.Баттулгыг АН-ын даргаар бүртгэх ёстой. УДШ-ийн шийдвэр тэмцэл будлиан руу түлхэхгүй байгаасай гэж хүсэж байна гэв. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.