СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Зүүнхараа политехник коллежийн багш, оюутнууд нэгдэн 20 га талбайн хогийг түүж, цэвэрлэлээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Баярцэцэг
2 жилийн өмнө

Сэлэнгэ аймгийн Мандал сумын Зүүнхараа Политехник коллежийн дотуур байрны 100 оюутан, 16 багш, ажилтан “Тохилог хараа” ОНӨААТҮГ-аас санаачилсан "Эх дэлхийгээ хайрлая" аянд нэгдлээ.

Тэд Мандал сумын нэгдсэн хогийн цэгийн урд талын 20 га талбайг өнгөрсөн сарын 28-ны өдөр цэвэрлэсэн юм. "Эх дэлхийгээ хайрлая, хоггүй хот болъё" уриалгад нэгдсэн Зүүнхараа политехник коллежийн хамт олон түүж, цэвэрлэсэн дахивар хогоо “Тохилог хараа” ОНӨААТҮГ-т өгч, тодорхой хэмжээний мөнгөн дүнгээр дахивар хогуудаа борлуулсан юм.

Тодруулбал, нэг кг гялгар уутыг 50 төгрөгөөр, 1 кг хуванцар савыг 100 төгрөгөөр зардаг жишиг тогтсон. Тухайн хаягдал хогуудыг “Тохилог хараа” ОНӨААТҮГ төрөлжүүлэн, нийслэл хотод байрлах дахивар хог боловсруулах үйлдвэрт тушаадаг байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.