?LIVE: Ж.Батзандан: МАНАН дэглэмийн эсрэг тэмцлээ үргэлжлүүлэхээр эх орондоо эргэн ирлээ

Монгол улсаас Австрали улсад суух Элчин зөвлөхөөр томилогдон ажиллаж байсан, УИХ-ын гишүүн асан Ж.Батзандан эх орондоо иржээ. Тэрээр Элчин зөвлөхийн албаа хүлээлгэн өгч байгаа шалтгаанаа "Монголоо хөгжүүлэхийн төлөө үргэлжүүлэн тэмцэнэ" хэмээн томъёолов

ШИНЭ намын дарга асан Ж.Батзандан: 

-Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг болон Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд Элчин зөвлөхийн албаас чөлөөлөгдөж байгаа өргөдлөө өглөө. Өнөөдрийн дотор шийднэ гэдэгт эргэлзэхгүй байна. 

Элчин зөвлөхөөр ажиллах хугацаандаа Рио Тинтогийн асуудлыг шийдвэрлэж, ард түмнээ 2.3 тэрбум ам.долларын өрнөөс гаргалаа. Ковидын хүнд хэцүү цаг үед МИАТ-ийн анхны нислэгийг үйлдлээ. Залуусыг Австралид ажиллангаа амьдрах визтэй болгож өглөө. 

Хамтран ажилласан Элчин сайд Б.Чулуунхүү, Д.Даваасүрэн нарт талархал илэрхийлье. 

.

Иймд одоо МАНАН дэглэмийн эсрэг тэмцлээ үргэлжлүүлэн хийхээр эх орондоо эргэн ирлээ. Маргааш, нөгөөдрөөс хамт тэмцэж явсан нөхөд, тэр дундаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар, Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нартай уулзана. Монголоо хөгжүүлэх төлөвлөгөөгөө танилцуулна. 

Энэ хүмүүс өнөөдөр ажлаа хийж чадахгүй байна. Ард түмэн хараалаа барж байна. Засгийн газарт ташуур өгөх цаг нь болсон. 

-Та Австралийг цөллөгийн газар гэж нэрлэсэн? 

-Миний яриаг мушгин гуйвуулахаа боль. 150 жилийн өмнө Их Британи 150 мянган хүнийг Австралид аваачиж цөлж байсан. Өнөөдөр энэ улс дэлхийн шилдэг загвар болон хөгжсөн байна. 

-Та ШИНЭ намын дарга эргэн болох уу? 

-Надад ямар нэгэн дарга хэрэггүй. Чөлөөт иргэний тэмцлээ хийнэ. Австрали явахдаа Ц.Гантулгад чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн гэв. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.