? ЧУУЛГАН: Тагнуулын тухай хуулийг хэлэлцүүлгийг хаалттай горимоор хэлэлцэж байна
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2022.04.15/ хуралдаан эхэллээ.
Хуралдааны эхэнд Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүдэлтэй гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдолоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж эцэслэн батлав.
Үүний дараа Тагнуулын байгууллагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж эхэлсэн ч хаалттай горимоор хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн тул чуулганыг хаалттай горимд шилжүүлэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.