НОБГ: Зүүн богины аманд гарсан түймрийн тархалтыг зогсоож, галыг унтраахаар ажиллаж байна

Баянзүрх дүүргийн 11-р хорооны Зүүн богины аманд шар өвс шатаж байна гэх дуудлага 15:43 цагт Нийслэлийн онцгой байдлын газарт иржээ.

Тус дуудлагын дагуу Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах анги, Гал түймэр унтраах, аврах 6 ангийн 63 алба хаагч, 13 автомашин, "Pajero club" 10 иргэн 7 автомашин, Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас 12 иргэн, 5 автомашин, БЗД-ийн Цагдаагийн хэлтсийн 8 албан хаагч, хоёр автомашин, мөн иргэн хуулийн этгээдийн 100 гаруй хүн, 6 мотоциклтойгоор түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна.

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.