Туул голын сав газрын захиргааны даргыг ажлаас нь чөлөөлөв

Туул голын сав газрын захиргааны даргыг үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандсан, албан үүргээ гүйцэтгээгүй, зохих ажлын байрны чиг үүргийг хэрэгжүүлээгүй гэдэг үндэслэлээр үүрэгт ажлаас нь чөлөөлөв.

FB IMG 1649218470469

БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ, Дэд сайд Г.Түвдэндорж, Төрийн нарийн бичгийн дарга Э.Баттулгаар ахлуулсан ажлын хэсэг 17 аймаг, Чөлөөт бүс, Дархан цаазат газар, Байгалийн цогцолборт газар, Усны хамгаалалтын бүсэд өнгөрсөн хугацаанд ажилласан билээ. Орон нутаг болон нийслэлд биечлэн ажилласан гол зорилго нь бодит байдлыг мэдэх түүнээс улбаалан авах арга хэмжээг зааварчлах, шийдлүүд гарган ажиллахад чиглэж байв.

Энэ хугацаанд зохих үүргээ гүйцэтгээгүй албан тушаалтнуудын ажлаас нь чөлөөлөх шийдвэрийг гаргаж буйгаа БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ өнөөдөр мэдэгдлээ.

FB IMG 1649218473465

Мөн цаашид байгаль орчны нөлөөллийн үнэлгээг буруу хийсэн, зориудаар өөрчилж нөлөөнд автсан байж болзошгүй албан тушаалтнуудыг үүрэгт ажлаас нь түтгэлзүүлж, холбогдох хууль, хяналтын байгууллагад шилжүүлэхээр боллоо.

FB IMG 1649218477857

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.