Х.Баттулга, Ж.Батсуурь нар дараах гэрээг байгуулж өрсөлдсөн ч намын дарга болох эсэх нь эргэлзээтэй болов

Ардчилсан намын даргын сонгуульд нэр дэвшигчид шударгаар өрсөлдөж, сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрнө гэдгээ гэрээгээр хүлээжээ. 

Тодруулбал, АН-ын даргын сонгуулийн сурталчилгаа гуравдугаар сарын 16-ны өдөр албан ёсоор эхэлсэн. Нэр дэвшигчид үнэмлэхээ гардан авахдаа АН-ын Дотоод сонгуулийн хороо болон Үндсэн дүрмийн хороотой гэрээ байгуулж, намын дотоод журмаа мөрдөнө, хоорондоо өрсөлдөхгүй, намын эсрэг үйл ажиллагаа явуулахгүй, эв нэгдлийг эрхэд тавина гэх мэт доорх агуулгатай гэрээг байгуулжээ.

277303086 527281208757714 269493980251335691 n1

277466374 527281215424380 4080378318587371244 n1

Нэр дэвшигчдийн сонгуулийн сурталчилгаа урд шөнө 4-р сарын 1-ний өдрийн 24 цагт/ дуусчээ. Ардчилсан намын даргын сонгууль 4-р сарын 3-ны өдрийн 9:00 цагаас оройн 20:00 цаг хүртэл Монгол орон даяар болно. Намын нийт гишүүдийн олонхийн саналаар сонгогдсон нэр дэвшигчийг 4-р сарын 7-ны өдөр Ардчилсан намын ээлжит бус их хурлаар ёсчлон батламжлах учиртай.

Гэвч тус намын дүрмийн өөрчлөлтийг УДШ одоогоос гурав хоногийн өмнө хуралдаж, С.Эрдэнэ даргатай АН-ын үндсэн дүрмийн өөрчлөлтийг нь баталсан билээ. Тэгэхээр өнгөрсөн хугацаанд явагдсан нэр дэвшигчдийн сурталчилгаа хүчинтэй болох эсэх нь өнөөдөр тодорхойгүй байдалд ороод байна. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.