С.Эрдэнэ нар МоАХ-г булаан авч чадах уу

Монголын ардчилсан холбоо /МоАХ/-ны тавдугаар их хурал МҮЭСТО-нд үргэлжилж байна. Тус хурлаар тус холбооны ерөнхийлөгч байсан Х.Баттулгыг огцруулж, Д.Монголхүүг нэр дэвшүүлжээ.

С.Эрдэнэ нарын намаа бүхэлд нь хураан авах төлөвлөгөөний нэг хэсэг нь МоАХ байсан. Тэгэхээр энэхүү нарийн бодож боловсруулсан үйл ажиллагаа Д.Монголхүүг МоАХ-ны дарга болгосноор үргэлжилнэ. МоАХ-г авна гэдэг, ардчиллагчдын сэтгэлийг хураана гэсэн үг.

“Та хэзээ МоАХ-нд элссэн бэ?” гэсэн сэтгүүлчийн асуултад “1996 онд миний ээж Хандсүрэн МоАХ-нд элсэж байлаа...” гэж эхэлдэг Д.Монголхүү ийнхүү МоАХ-ны дарга сэтэр зүүж, 2024 оны УИХ-ын сонгуульд нэр дэвших замаа засаж байна. “Монголхүү гэдэг нэр сонгогчдын 20 хувийн саналыг автоматаар авна” гэх яриа бодит эсэхийг тэр үед Монголын ард түмэн харна.

Гагцхүү Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг МоАХ-ны тэргүүнээс огцруулсан нь хууль зүйн үндэстэй юу, Д.Монголхүү МоАХ-ны тэргүүнээр сонгогдож чадах уу гэдэг нь тун эргэлзээтэй. .

Тэгэхээр, хүссэн ч эс хүссэн ч тэд тус тусдаа хуралдаж, эцсийн дүндээ шүүхээр асуудлаа нэг тийш болгох болов уу. Хэрэв С.Эрдэнэ нарын төлөвлөгөө үнэхээр нарийвчилсан байдлаар гарсан ахул АН-ын тамга С.Эрдэнэд үлддэг шиг хачин жигтэй зүйл болж мэдэх юм.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.