“Хамтдаа алхаад эрүүлжье” явган алхалт болов

2022 оны анхны алхалтыг Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Жаргалантын аманд зохион байгууллаа.

Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар, Биеийн тамир, спортын хороо, Явган алхалтын холбоо хамтран өнгөрөгч амралтын өдрүүдэд “Хамтдаа алхаад эрүүлжье” аяныг зохион байгуулжээ. Алхалтад дүүргийн Засаг даргын дэргэдэх 10 хэлтэс, албадын 161 ажилтан, албан хаагчид хамрагдаж, алхагчдын дунд хөгжөөнт буухиа тэмцээнийг зохион байгуулсан.

274894130 339626558211650 3789480187399531094 n

274885402 339626671544972 9153671697267192573 n

Багийн дүнгээр Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төв, Цагдаагийн газрын хамтарсан баг 1-р байр, “Тохижилт үйлчилгээний төв” ОНӨААТҮГ 2-р байр, Улсын бүртгэлийн хэлтэс, Онцгой байдлын хэлтсийн хамтарсан баг 3-р байранд тус тус шалгарч, “Талархал”, мөнгөн шагналаар шагнагдлаа. Мөн нийт хэлтэс, албадад Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газраас “Талархал” гардуулсан юм.

274884406 339626628211643 5990776885409683013 n

274859848 339626424878330 4978141840671776883 n

274917891 339626544878318 4005473440344924037 n

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.