Түүхч С.Чулуун: Соёлын хулгайгаар Хөвсгөл аймаг нэгдүгээрт ордог

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгын дагуу 2022 оны 02 дугаар сарын 23-24-ний өдөр Хөвсгөл нуурыг хамгаалах үндэсний чуулган Төрийн ордонд болж байгаа юм

Чуулганы үеэр Академич, түүхч С.Чулуун:

-Соёлын хулгайгаар Хөвсгөл аймаг нэгт ордог. Дараа нь Архангай аймаг орно. Хөвсгөлийн Дархадын хотгор, Хориг голд байсан өчнөөн хэрэгсүүр тонож, эртний асар үнэтэй эд өлгийн зүйлсийг хулгайлсан. . Алтан эмээл хүртэл байсан. Юань гүрний эд өлгийн зүйлсийг тоносон эзэд нь ч тодорхой байдаг.
Би түүхч хүн, судалгаа баримттай ярина. Даанч Хөвсгөлийн цагдаагийн газар ажилладаггүй, шалгадаггүй өнөөдрийг хүрлээ. Энэ тонуул бол маш чанга хуулийн хариуцлагатай гэжээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.