? LIVE: Б.Бат-Эрдэнэ: Хөвсгөл нуурыг Зайсангийн ам шиг хөрөнгөтэй хүмүүсийн орон сууцны хороолол болгомооргүй байна

Хөвсгөл нуурыг хамгаалах үндэсний чуулганыг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар хоёр өдөр Төрийн ордонд зохион байгуулж байна.

Энэ үеэр БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ чуулганаар тодорхой хэдэн шийдвэр гарах ёстой гэж үзлээ.
Тэрбээр “Нэгдүгээрт байгаль орчноо хамгаалах, Хөвсгөл нуурыг хамгаалах шийдвэр гарна. Хоёрдугаарт аялал жуучлалтай холбоотой шийдвэр гарна. . Яагаад аттестатчлал хэрэгтэй гэвэл дээрх газрууд бохироо Хөвсгөл нуур руу цутгадаг байдлыг халах хэрэгтэй.

БОАЖЯ-наас Хөвсгөл нуурын ойр орчимд ажиллаж байгаа аялал жуулчлалын баазуудад нүхэн жорлонг хориглох, төрөөс зээлийн санхүүжилтээр био жорлонтой болгох дэмжлэгийг хийх хэрэгтэй гэж харж байгаа.

Түүнчлэн тодорхой төлөвлөлтүүдийг тус газарт хийхгүй бол ирээдүйд Нүхт, Зайсангийн ам шиг болгомооргүй байгаа юм. . Иймд газар төлөвлөлтийн асуудлыг харахаас гадна нь өнгөрсөн хугацаанд олгосон газар олголтыг эргэж харна.
Ирэх сарын 3, 4-нд болох “Хөх сувд” мөсний баярын үеэр нууран дээр автомашинуудыг зогсоохыг бүрэн хориглосон. Зөвхөн био жорлонтой аялал жуулчлалын газруудыг ажиллуулахыг зөвшөөрсөн гэв.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.