Цэцэрлэгийн шинжилгээ өгөхөөр 3-5 настнууд -25 хэмийн хүйтэнд гадаа дугаарлан зогсжээ

Улсын хэмжээнд хоёрдугаар сарын 14-нөөс бүх шатны сургалтын байгууллагууд танхимаар хичээллэх шийдвэрийг засгийн газраас гаргасан. Энэ дагуу 3-5 настай хүүхдүүд цэцэрлэгтээ явж эхэлнэ. Хүүхдүүд цэцэрлэгтээ хамрагдахдаа шээсний болон цагаан хорхойн шинжилгээ өгсөн байх ёстой.

Шинжилгээг цэцэрлэгүүд дүүргийнхээ эрүүл мэндийн төвтэй хамтран зохион байгуулж байгаа аж. Гэвч тус .

Цэцэрлэгийн танхимын сургалт эхлэхтэй холбоотой цахим системд бүртгэлтэй гурван настнууд, 2021 оны 12-р сараас хойш цэцэрлэгтээ яваагүй 4-5 настай хүүхдүүд гээд нийт 41 мянга орчим хүүхэд шинжилгээнд хамрагдаж байгаа юм. Эцэг эхчүүдийн зүгээс хүндрэл багатай учир хувийн эмнэлэгт шинжилгээ өгсөн ч заавал харьяа эрүүл мэндийн төвийн бичиг хүчинтэй хэмээн хүлээж авдаггүй гэдгийг бидэнд хэлж байлаа. Үүнээс үүдэн зарим цэцэрлэг дээр бөөгнөрөл үүсэн халдвар тархах бас нэгэн шалтгаан болж байна.

Зарим эцэг, эхчүүд хуурамч шинжилгээний бичиг үйлддэгтэй холбоотойгоор хувийн лабораторид өгсөн шинжилгээг хүлээн зөвшөөрдөггүй байна. Улмаар цэцэрлэгийн шинжилгээ жилийн жилд хүндрэл дараалал үүсгэн эцэг эхчүүдийн бухимдлыг төрүүлдэг байна.

273508604 1859825614226240 1994766811592990888 n1

273612351 1859825644226237 3816046577173497263 n

272988766 1859825584226243 6053969963926260936 n

/Хан-Уул дүүргийн 53, 67-р цэцэрлэгийн нөхцөл байдал 2022.02.10/

/Зургийг иргэн Намсрайжав Баянбатын цахим хуудаснаас авав/

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.