Цогтцэцийгээс гарсан хачирхалтай хүсэлт, шийдвэрүүд
Өмнөговь аймгийн Цогтцэций сумын ИТХ-ын тэргүүлэгчдээс 2021 оны арванхоёрдугаар сарын 20-нд гарсан “Дархан бэр цол олгох тухай журам” олны шүүмжлэлийг багагүй дагуулаад байна.
Уг журамд “Анх бэр болж очсон айлдаа гурваас дээш хүү дараалан төрүүлсэн байх”, “Охин төрүүлсэн бол дархан бэрд тооцохгүй” гэхчлэн дурдсан байгаа нь хүний эрхийг зөрчсөн, ялгаварлан гадуурхсан үйлдэл гэж олон нийт үзэж байгаа юм.


Тэгвэл үүнээс ч хачирхалтай хүсэлтийг Өмнөговь аймгийн Цогтцэций сумын ИТХ-ын төлөөлөгч Ц.Ууганцэцэг “Эрдэнэс тавантолгой” компанид хандан тавьжээ.
Улс даяар ковидын улбар шар түвшинд буй, үүнтэй холбоотой хуулийг зургаан сараар сунгаад байгаа энэ үед олон нийтийг хамарсан үйл ажиллагааг хориглосон ч “ард иргэд лусын бумба тахих зан үйл хийх хүсэлтэй байгаа учир шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Хэрэв энэхүү зан үйлийг олон хүн хамруулж хийвээс "Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль"-ийг зөрчих юм.

Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.