? LIVE: О.Цогтгэрэл: Д.Ганбатыг АН-ын бүлгийн даргаас огцруулсан

УИХ дахь АН-ын бүлгээс мэдээлэл хийлээ. Бүлгийн мэдээлэлд тус бүлгийн дарга Д.Ганбат оролцоогүй нь анхаарал татлаа. Энэ талаар УИХ-ын гишүүн, АН-ын дарга О.Цогтгэрэл "Д.Ганбатыг бүлгийн даргаас огцруулсан. Олонхоороо гаргасан энэхүү шийдвэрт хүндэтгэлтэй хандана гэж итгэж байна. Энэхүү шийдвэрийг УИХ-ын дарга чуулганы индэр дээрээс албан ёсоор зарлана гэдэгт итгэж байна" гэв. 

УИХ-ын гишүүн, АН-ын дарга О.Цогтгэрэл: 

-УДШ-ийн 2021 оны арванхоёрдугаар сарын 20-ны өдөр бүрэн бүрэлдэхүүнээрээ сууж гаргасан шийдвэрийг бид 31-нд хүлээн авсан. Эндээс хоёр зүйл тодорхой болсон. 11 сарын 5-ны Онц их хурлаас гаргасан шийдвэр болон ҮБХ хоёр хүчин төгөлдөр юм байна гэдгийг УДШ баталгаажууллаа. Даргын асуудал шийдэгдээгүй мэт харагдавч, төлөөллийн байгууллага нь тодорхой боллоо. 

. Шийдвэрийг бид УИХ-ын даргад өргөн барьсан. Энэхүү шийдвэрийг УИХ-ын дарга чуулганы индэр дээрээс албан ёсоор зарлана гэдэгт итгэж байна. 

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг: 

-Манай намд ямар ч асуудал байхгүй. 21 аймаг, 330 сум, 9 дүүргийн намын дарга, тамга нь нэг талдаа байна. АН нэг талдаа байгаа гэдгийг УДШ дуртай дургүй хүлээн зөвшөөрлөө. . Хэвлэл мэдээллийнхэн та нар үүнд оролцоосой гэж хүсэж байна. Нам нэг талдаа байгаа. Одоо бидэнд жижиг сажиг асуудал л үлдсэн. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.