Шинэ сайдуудын сураг

УИХ-ын гишүүн Т.Доржханд, Ш.Адышаа, Б.Ганибал нарын гурван гишүүн ҮХНӨ-ийн 39 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгтэй холбоотойгоор Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргасан нь олны анхаарлаас гадуур байх шиг. Энэхүү гомдол хэрхэн шийдэгдсэнээс Засгийн газарт өөрчлөлт орох уу гэдэг асуудал шийдэгдэх гэж байна.

Цэцийн дунд суудлын хуралдаан өчигдөр болох ёстой байсан боловч, тодорхойгүй хугацаагаар хойшлоод байна.

.

Үндсэн хуулийн цэцэд гаргадаг Т.Доржханд гишүүний гомдол “ажил, хэрэг” болчих гээд байдаг. Түүний өмнө нь “Монгол улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон хүн дахин нэр дэвших эрхгүй” гэх гомдол “ажил, хэрэг” болсноор Ерөнхийлөгч Х.Баттулга дахин нэр дэвшиж чадаагүй билээ.

Энэ удаад ч тэрээр Засгийн газрын гишүүдэд өөрчлөлт оруулж мэдэхээр гомдлыг өргөн барьсан байна. Үүнтэй холбогдуулаад, зарим хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр Засгийн газрын шинэ сайд нарын нэр дуулдаж эхэлжээ.

Эх сурвалжуудын батлан хэлж байгаагаар, .

Иймд шинэ сайдад Ж.Мөнхбат, С.Бямбацогт, Д.Чойжилсүрэн, Н.Учрал, М.Оюунчимэг, Г.Мөнхцэцэг, Т.Аубакир нарын нэр дуулдаж байна. Тухайлбал, дуулдлаа.

Засгийн газрын бүтцэд өөрчлөлт оруулах гол учиг нь давхар дээлгүй, улс төрийн туршлагагүй сайд нар “зангараггүй, төрийн ажлын туршлагагүй байна” хэмээн үзэж байгаа гэв. МАН-ын Удирдах зөвлөл, УИХ дахь МАН-ын бүлэг, зарим гишүүд үүнтэй санал нэг байгаагаа илэрхийлээд эхэлчихжээ. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.