С.Эрдэнэ: М.Тулгат АН-ын даргын суудлыг О.Цогтгэрэлтэй наймаалцах гэж оролдсон
М.Тулгат намын даргын албан тушаалаа О.Цогтгэрэлтэй наймаалцах гэж оролдсон талаар өчигдөр мэдээлсэн. Ийм зүйл үнэхээр болсон талаар өнөөдөр АН-ын дарга С.Эрдэнэ батлан хэллээ.
Тухайлбал, АН-ын дарга нар гэгдэх О.Цогтгэрэл, М.Тулгат нар "Бид хоёрын нэгийг нь АН-ын даргаар бүртгэж өгнө үү. Аль нь ч сонгогдсон гомдол, санал гаргахгүй" гэх утга агуулгатай албан бичигт хоёул гарын үсэг зуран, УДШ-д өргөн барьсан нь илчлэгджээ.
Ардчилсан намын Үндсэн дүрмэнд ийм заалт байхгүй тул дүрэм зөрчсөн гэдэг үндэслэлээр М.Тулгатыг АН-ын даргаар бүртгэж өгөхийг хүссэн хүсэлтээ С.Эрдэнэ буцаан татсан байна. "Үндсэн дүрмийн хороо удахгүй хуралдана. М.Тулгатын энэхүү үйлдэл үндсэн дүрэм зөрчөөгүй бол УДШ-д эргэн барина. Хэрэв зөрчсөн бол хариуцлага тооцно" гэв.
Тодорхой хэлбэл, С.Эрдэнийг давсан М.Тулгатын хувь шийдвэр УДШ-д хүрсэн нь нэгэнт тодорхой болсон учир тэрээр хариуцлага хүлээж таарах ба АН-ын дарга болох нь ийнхүү талаар болж байгаа бололтой.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.