М.Тулгат намын даргаа О.Цогтгэрэлтэй наймаалцах гэж оролдсон бололтой

О.Цогтгэрэл даргатай АН-д хоёр зам үлдсэн талаар өчигдөр бичсэн. Ардчилсан намд болж буй үйл явдал улам  ээдрээтэй болж байна.

Учир нь Ардчилсан намын гишүүдийн цахим сонгуулиар олонхийн санал авч сонгогдсон М.Тулгатыг АН-ын даргаар бүртгүүлэх хүсэлтийг С.Эрдэнэ даргатай АН-ынхан УДШ-д гаргасан. Энэ талаар тус намын НБД О.Баасанхүү "АН-д ямар ч маргаан, хуваагдал байхгүй. Албан ёсны бүртгэл дээр С.Эрдэнэ АН-ын дарга хэвээр байгаа. Үүнийг л М.Тулгатаар солих процесс үлдээд байгаа" хэмээн өгүүлж байсан юм. 

Гэтэл С.Эрдэнэ дээрх хүсэлтээ буцаан татжээ. Өөрөөр хэлбэл, М.Тулгатыг АН-ын даргаар бүртгүүлэхээр УДШ-д гаргасан хүсэлтээ АН-ын жинхэнэ дарга С.Эрдэнэ буцаан татсан байна.

Яагаад татав гэдэг асуулт хариултаа хүлээж байна. 

Харин С.Эрдэнэ даргатай АН-ын албан ёсны вэб сайт democrats.mn-д "Дүрмийн дагуу АН-ын даргад дэвшсэн М.Тулгатад дүрмийн бусаар дэвшсэн О.Цогтгэрэлтэй үгсэн хуйвалдаж даргын суудлыг наймаалцах тохиролцох дүрэм зөрчих эрх байхгүй! Тэр АН-ын ҮД-ийг ноцтой зөрчсөн үйлдэл хийсэн! Одоо хариуцлагаа шударгаар хүлээх ёстой!!" гэжээ. Өөрөөр хэлбэл, М.Тулгат намын даргаа О.Цогтгэрэлтэй наймаалцах гэж оролдсоныг С.Эрдэнэ илрүүлсэн бололтой. 

FHLDha6aAAAnUbS

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.