Хүүхдүүдтэй ёс зүйгүй харилцсан цэцэрлэгийн багш, аргазүйч, эрхлэгч нар хуурамч дипломтой байжээ
Архангай аймгийн Эрдэнэбулган сумын "Ирээдүй" цогцолборын Ахлах-В бүлгийн багш М-ийн 4 настай хүүхдүүдтэй харьцаж буй байдал олон хүний сэтгэлийг эмзэглүүлсэн. Иймд тус цэцэрлэгийн эрхлэгч, аргазүйч нар эхний удаад сануулга өгч, цалингийн 20 хувиар торгохоор болсон талаар мэдээлсэн.
Гэтэл тус цэцэрлэгийн эрхлэгч, аргазүйч, түүнчлэн хүүхдүүдтэй зүй бусаар харилцсан багш хуурамч дипломтой байсан талаар Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан мэдэгдлээ.
Өөрөөр хэлбэл, хуурамч дипломтнууд нэг нэгнийгээ хаацайлж, сануулга өгч, 20 хувиар торгоод өнгөрөх гэж байжээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.