СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-12-03

🔴 LIVE: Хөгжлийн бэрхшээлтэй хүнд ээлтэй, хүртээмжтэй оны шилдэг байгууллагууд тодорлоо

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
2 жилийн өмнө

Жил бүрийн 12-р сарын 3-ныг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах олон улсын өдөр болгон тэмдэглэдэг. Энэ жил тус өдрийг “Ковид 19-ийн дараах оролцоог хангасан, хүртээмжтэй, тогтвортой орчин дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн манлайлал ба оролцоо” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна.

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх, оролцоо, хөгжлийг дэмжих, хамгааллыг сайжруулах чиглэлээр салбар, орон нутагтаа манлайлан ажиллаж, амжилт гаргасан байгууллага, иргэдийг тодруулах “Хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй оны шилдэг” ёслолын ажиллагаа боллоо.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих, амжилт гаргасан байгууллага, иргэдийг шалгаруулж, бүтээлч идэвх санаачлагыг өрнүүлэх, тэргүүний туршлагыг түгээн дэлгэрүүлэх, сайшаан урамшуулж, алдаршуулах зорилготой батлагдсан журам  бөгөөд зорилгоо биелүүлж чадаж байгааг төр болон төрийн бус байгууллагын төлөөлөл ёслолын үеэр дурдаж байлаа.

  • Оны шилдэг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангах дэд зөвлөлөөр Зам,тээврийн хөгжлийн яамны дэд зөвлөл
  • Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, залуучуудад хүртээмжтэй оны шилдэг боловсролын байгууллагаар Өвөрхангай аймгийн 11 дүгээр цэцэрлэг
  • Хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй оны шилдэг салбар зөвлөлөөр Хан-Уул дүүргийн Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах салбар зөвлөл
  • Хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй оны шилдэг ажил олгогч аж ахуйн нэгж, байгууллагаар “Мишээл групп” ХХК
  • Хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй оны шилдэг төрийн болон төсөвт, орон нутгийн байгууллагаар Дорноговь аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар
  • Хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй оны шилдэг хэвлэл мэдээллийн байгууллагаар “Логоо” ХХК-ийн Eguur.mn сайт
  • Хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй бүтээн байгуулалтаар Степпе Арена ХХК-ний “Мөсөн өргөө” ордон
  • Хөгжлийн бэрхшээлтэй хүний төлөө нийгмийн зүтгэлтнээр Монголын тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбооны тэргүүн Б.Чулуундолгор
  • Хөгжлийн бэрхшээлтэй хүний манлайлагч төрийн бус байгууллагаар “Ээлтэй ертөнц” төрийн бус байгууллага хүртлээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.