33 насны дом, засал заавал хийлгэх ёстой юу

Монголчууд сүүлийн үед 33 насны мөчлөгийн дом, засал мэр сэр хийлгэх болжээ. Тэдний батлан хэлж буйгаар "Хүний амьдралын хувь тавилан 13, 25, 37, 49-ний жил орно. Засал сайн хийлгэ гэдэг. Тэгвэл түүнээс чухал 33-ны мөчлөг тохиох үед засал заавал хийлгэх шаардлагатай" хэмээж байна.

МУГЖ М.Баярмагнай зэрэг хүмүүс энэ домыг хийлгэсэн ба хүмүүст уриалсан бичвэрийг өөрийн цахим хуудсандаа оруулсан байх юм. 

244081891 413952310093431 7540463385258592019 n

Үнэхээр энэ домыг 33 насандаа хийлгэх ёстой юу? Хийлгэсэн, хийлгэж байгаа хүмүүс ямар мэдээлэл дээр суурилж байна вэ? 

Зурхайн ёсонд дурдсанаар эрэгтэй хүн эхээсээ төрөхдөө гал, эмэгтэй хүн усан суудал дээр суудаг. 33-ны мөчлөг дээр төрөхөд анх суусан суудал дээрээ суудаг гэнэ. Энгийнээр хэлбэл, гал дээр суусан эрэгтэй хүний махбодь есөн жил болоод биедээ эргэж ирдэг. Төрсөн насандаа эргэж ирэхийг гүймиг гэж хэлдэг. Иймд есөн нүдний засал хийдэг гэв. 

юм байна.

Мөн зурхайчид "33-ны мөчлөгийн талаар бид учир утгыг мэдэх, мэдэхгүй, итгэх, итгэхгүй дом засал арга гэж хийнэ гэж явахаар хүн өөрөө байгалийн, сэтгэлийн амьтан учраас байна. 

Түүнчлэн, Далай лам зурхайн ухааныг сүүлийн үед үгүйсгэдэг болсон гэдгийг нэмж дурдлаа. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.