СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2021-10-25

🔴 LIVE: Б.Пүрэвдорж: Шүүмжлэл хэлсний төлөө миний төсвийг хасчихлаа

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
2 жилийн өмнө

УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр хуралдах хуваарьтай ч ирц хүрээгүйн улмаас хуралдаж чадсангүй. УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж үүнийг "Дотоод асуудалтай учир хуралдаж чадсангүй" хэмээв. 

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: 

-Би Ховд аймгаас сонгогдсон гишүүн. Ховдод хүн амьдардаг. Гэтэл Багшийн хөгжлийн ордны гурван тэрбумыг үлдээгээд бусад нь буюу дөрвөн тэрбум төгрөгийн төсвийг маань хасчихлаа. Төсөв хэлэлцэх үеэр байнгын хороон дээр "Ирэх оны төсвөөс 570 тэрбум төгрөг хэмнэх боломжтой байна" гэж хэлсний төлөө хассан бололтой. 

"Эрдэнэс Тавантолгой" компани нүүрсний алтан боломжийг ашиглах хэрэгтэй байна. Цагаанхаданд 8-9 тонн нүүрс байна. Үүнийг хурдан борлуулах хэрэгтэй. Тэгэхгүй бол Чойр хүртэл хэдэн зуун км /дунджаар 407км.Сур/ ачиж очсон нүүрсээ 200 сая төгрөгийн авлигаар ачуулж борлуулж байна гэсэн мэдээлэл байгаа. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (5)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 жилийн өмнө
202.9.40.39

талбай дээр гараачээ!!АН намынхаан наадуул чинь та нарыг элэг доог хийж байгаа санаатайгаар та нарыг бухимдуулж байдөг тагтик тай байхаа 63лаа шүү дээ.Сайн дураараа талбайд гарч нэшдээд ахин днвших хэрэгтэй

Saraa
2 жилийн өмнө
66.181.161.22

Purebdorjoo ta nar erh barij baisan .ter uydee ymar bailaa .harin ch odoo tsegtsendee orj bna a odoo boli .

хахаха
2 жилийн өмнө
139.5.218.210

бас л шааж байдаг шүү хахаха

Зочин
2 жилийн өмнө
139.5.218.210

АН-хан хоорондоо сайн хагаралдаад бай. тэгээд дарлуулаад байэ бай

Ain??
2 жилийн өмнө
202.126.89.88

Minii tusuv gene uu? Iim ulaan tsain boltsiimuu ed nar. Uurtuu tusuv mungu avaad bdag boltsiimuu!!!

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.