Б.Жаргалсайхан: Ганц удаа худлаа инээгээд, кармаандаа салаавчтай асуудлын ард гарах юм шүү
Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, шатахуун экспортлох боломжгүй боллоо гэдэг хоёр хөршийн мэдэгдэл Монгол улсад ойрын жилүүдэд үзэгдээгүй паанигийг авчирлаа. Аравдугаар сараас байдал хэвийн болно гэж Засгийн газар мэдэгдсэн ч тэр болтол хэдэн өдрийн зай байна. Монголчууд асуудалд эзэн хайхаас асуудлыг ул үндэстэйгээр шийдэхийг боддоггүй нь энэ хугацаанд дахин харагдаж байна. Харин үүн дээр БНН-ын дарга Б.Жаргалсайхан байр сууриа ийн илэрхийлжээ.
Тэрбээр,
-Гадныханд бензинээр дээрэлхүүлсэн өдрүүд үргэлжилж байна. Оросоос бензин түлш гэнэт наашаа ачуулахаа больсон шалтгаан нь тодорхойгүй. Үнээ нэмэх гээд байгаа бол нэмэгдсэн үнээр нь ч хамаагүй авъя гэхээр ачиж явуулахгүй байна. Бензин түлшний шантааж хэзээ нэг өдөр ийм байдалд хүрэх нь тодорхой байсан. Энэ бол ард түмний ч зовлон. Засгийн газрын ч зовлон. Нийт монголчуудын зовлон. Тэгэхээр ийм үед иргэд Засгийн Газартаа итгэж, дэмжиж цул байх ёстой шүү. Засгийн газар харин гадныхны өөдөөс ганц удаа худлаа инээгээд кармаандаа /халаасандаа/салаавчтай асуудлын ард гарах юм шүү.
Ер нь үеийн үед Засгийн газар, иргэдийг хагалж талцуулах ажлыг гадны гар хөлүүд болсон хогийн шаарнууд л хийдэг. Олон жилийн турш нөгөө цахилгаан станцууд, нефтийн үйлдвэрээс эхлээд том том төслүүдийг гацааж ирсэн нь энэ улсыг мөнхийн хэрэглээний боолчлолд байлгах гадныхны л сонирхол шд.
Одоо харин нэг юмыг анзаараад авах хэрэгтэй! Энийг далимдуулж дарийн утаа үнэрлэж үзээгүй ямар, ямар бандаашууд попын тайзан дээр уянгалж иргэдийг турхирахыг хараад аваарай гэжээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.