Оросуудын шатахуун, цахилгаанаар өгсөн сануулга

Монгол улсын шатахууны 95 хувийг хангадаг Роснефтийн “Ангарск” үйлдвэр засварт орсон гэх шалтгаар 9 дүгээр сард сар бүр олгох үүрэгтэй 28 мянган тонноо бууруулж, 17 мянгыг өгөх боломжтой гэж эхэндээ мэдээлж байсан ч энэ сарын 21-нд гэнэтхэн “17 мянгаа ч өгөх боломжгүй боллоо” гэж мэдэгдсэн нь Монгол улсын Засгийн газрыг бажга авахуулав.

Дайран дээр давс гэгчээр оросуудын өгч чадаагүйг өгөхөөр тохиролцон, гэрээ хэлцэл байгуулж, мөнгийг нь урьдчилан авсан БНХАУ-ын “Чайна ойл” компани “Хилийн ачаалалтай холбоотойгоор хугацаандаа нийлүүлж чадахгүй” гэдгээ бас мэдэгдэв.

Давхцал уу, үгсэл үү?

Сануулга үүгээр дуусаагүйг шатахуун дээр паанигтсан монголчууд төдийлөн анзаарсангүй.

Давхцал уу, сануулга уу?

. “Оросуудын шатахуун станцыг Монголд барих байсан юм. Тэгсэн бол бла бла“ гэдэг халаглал дэмий ч дахин босож ирээгүй байх.

Хүний гарт орно гэдэг нь болсон монголчууд нефть импортлогч компаниудаа ОХУ руу довтолгоход “ах нар” маань “Энэ сардаа багтааж, 1500тонн АИ-92 өгье” гэдгээ гэдийж байгаад мэдэгдэв. юм.

Засвар хийх нэрийдлээр шатахуун, цахилгааныг хязгаарласан нь шалтаг төдий бөгөөд шалтгаан нь өөр зүйлд байсан талаар төрийн ордны “тамхины цэг” дээр сунжирсан урт яриа өрнөж байна.

Юуны түрүүнд, Эрдэнэбүрэнгийн УСЦ-ыг ОХУ-ын талтай хамтран хэрэгжүүлэх гэж байгаад БНХАУ-ын “Power construction corporation of Chona ltd”-д "өгсөн"-д оросууд уурласан гэдэг яриа тархаад байна. Асуудал үүндээ тулбал өнө эртний олон асуудал урган босож ирэх биз. “Би юу хийчихэв ээ” гэж Богд хаан халагладаг шиг Монгол улсын Засгийн газрын гишүүд ямар “нүгэл” хийснээ дэнсэлж суугаагийн нэг нь энэ байх.

Удаахи асуудал нь Богдхан төмөр зам. ОХУ-аас хөрөнгө оруулалт татан гүйцэтгэх гэж ярьж байсан ч Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, ЗТХ-ийн сайд Л.Халтар нарын мэдэгдсэнчлэн “Өөрсдийн нөөц хөрөнгөөр барьж байгуулна” гэсэн нь “УБТЗ” ХНН-ийг хамтран эзэмшдэг оросуудыг гомдоосон гэх яриа бас амь бөхтэй байна.

. Эгийн голын УСЦ-ын хөрөнгө оруулалтыг БНХАУ-ын талаас шийдвэрлээд ирэхэд “Байгаль нуурыг бохирдуулна” хэмээн гадаад, дотоодоос нь шахаж байгаад зогсоож байсан. Оросын “хүргэн” маань ч энэ талаар “Бид дахин энэ талаар ярихгүй” хэмээн ОХУ-д айлчлал хийхдээ хариуцлагатайгаар мэдэгдэж байсан.

Дорноговьд баригдаж байгаа Нефть боловсруулах үйлдвэрийн жилд шаардлагатай 1-2 сая тонн түүхий нефтийг ОХУ-ын тал нийлүүлэх бодолгүй байгаа гэх мэдээлэл байдаг. Харин үүнийхээ оронд “100 ШТС бариад өгье, баруун таван аймгийн цахилгаан дамжуулах шугамыг өртгөтгөж өгье” гэсэн нөгөө л улиг болсон яриагаа ярьдаг.

?

Хоёр хөрш маань биднийгээ ганц сайн чангалж байна даа. Нэг нь хилээ хааж, нөгөө нь шатахуунаа хааж. Бид ямар тахилыг нь буруу өргөчихсөн юм бол доо...

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.