СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2021-05-06

LIVE: Л.Оюун-Эрдэнэ: Нэг өдөр хөл хориход улс 100 тэрбумын алдагдал хүлээж байна

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
2 жилийн өмнө

Монгол улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Сангийн сайд Б.Жавхлан нар өнөөдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын Цагаан хад гаалийн хяналтын бүсэд ажиллаж байна. 

Цагаан хад дахь эмнэлгийн даргын өгүүлж буйгаар ПСР шинжилгээний урвалж дутмаг байгаагаас шинжилгээ хийхгүй байгаа асуудлыг Ерөнхий сайд яаралтай шийдвэрлэж өгөхөө амлалаа. Мөн, Гашуунсухайтын боомт оргил үедээ 28 000 оршин суугчтай болдог байхад багийн статусаар нэг эмч, нэг жолоочтой байгаа нь ачаалалтай ажиллахад хүргэж байна гэв. 

Одоогоор урт болон богинын тээврийн жолооч нар болон оршин суугчид нийлсэн 8500 орчим хүнийг вакцинд хамруулаад байгаа аж. 

Монгол улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: 

-Засгийн газрын бодлого тодорхой. Хилийн боомтуудыг аль болох хурдан хэвийн болгох хэрэгтэй байгаа. "Ногоон бүс" болгох бодлогын хүрээнд Дотоодын цэргийн 35 хүнийг авчран ажиллуулж байна.

Гашуунсухайтын төмөр зам ирэх жилийн зун гэхэд ашиглалтад орно. Ашиглалтад орсноор нүүрсний экспорт хоёр дахин нэмэгдэх тооцоо байгаа. "Эрдэнэт" үйлдвэрийг түшиглэн зэс баяжуулах үйлдвэр байгуулна. Тавантолгойг түшиглэн Нүүрс угаах үйлдвэр барина. Одоо бид нар ТЭЗҮ боловсруулах ажлын хэсгийн ажлыг шалгах гээд явж байна. Тэгэхээр байгаа. Дэлхийн олон оронд вакцин дутмаг байхад манай улсын иргэд хойрго хандаж байгаа нь харамсалтай. 

Сангийн сайд Б.Жавхлан: 

-Гашуунсухайтаар оргил үедээ өдөрт 1000 машин нүүрс гардаг байсан. Одоо 50 болж буураад байна. Гэхдээ энэ түр зуурын асуудал гэж бодож байна. "Ногоон бүс" болоход хугацаа хэрэгтэй байна. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Batsvh
2 жилийн өмнө
66.181.161.36

Tegeed ter ih mungu haashaa orj bn

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.