LIVE: Гэрээр тусгаарлагдаж байгаа иргэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авч чадахгүй хохирч байна

Өнөөдрийн байдлаар эмнэлэгт хэвтэх үү, гэрийн хяналтад байх уу гэдэг нь шийдэгдээгүй 3000 гаруй хүн байгаа юм. Түүнчлэн гэрийн хяналтад 7900 гаруй хүн байгаа мэдээллийг ЭМЯ-наас өгсөн.

Эдгээр иргэдийн биеийн байдал, тусламж үйлчилгээг дүүрэг, өрхийн эмнэлэг хариуцаж ажиллаж байгаа юм. Гэтэл дээрх төвүүд халдвартай иргэдэд тусламж үйлчилгээ, зөвлөгөө, мэдээллийг хангалттай өгч чадахгүй байгаад иргэд шүүмжилж байна.

ХУД-т байрлах “Хурд” хороололд гэртээ тусгаарлагдаж байгаа иргэнтэй утсаар тодруулга авахад: Манай гэрээс би манай хоёр хүүхэд энэ сарын 24-нд шинжилгээ өгөхөд эерэг гарсан. Эхэндээ халуурч байгаад одоо зовуурь алга болж байна. Хүүхдүүд маань бол ханиалгаад халуунтай байгаа. . Уул нь өрхийн эмнэлгээс эм, тариаг нь дөхүүлж өгнө гэсэн биз дээ. Халдвартай гэртээ байгаа иргэд эмнэлгийн тусламж, үйлчилгээ авч чадахгүй байна. Гэрээр тусгаарлагдаж байгаа иргэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авч чадахгүй хохирч байна гэсэн юм.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.