ШУУРХАЙ МЭДЭЭ: Нийслэл хотод хөл хорио тогтоохгүй

Монгол улсын Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар ЭМЯ болон УОК-ын 14 хоног хатуу хөл хорио тогтоох саналыг хэлэлцжээ. 

Монгол улсын Засгийн газар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөл хориог тогтоохгүйн төлөө байгаа гэдгээ удаа дараа илэрхийлсэн. Эдийн засгаа ч дэмжинэ, иргэдийн эрүүл мэндийг ч хамгаална гэдэг байр суурин дээр байгаа. 

Иймд Нийслэл хотод энэ удаад хөл хорио тогтоохгүй. Харин баар, шөнийн цэнгээний газар, зах, спорт клубуудыг хаана. Мөн, хот хоорондын хүн тээврийг хязгаарлана, ачаа тээврийг хэвийн явуулах шийдэлд хүрчээ. Энэ талаараа УОК-оос албан ёсоор удахгүй мэдээлэх юм байна. 

Тэрхүү албан ёсны мэдээллийг та бүхэнд бид шууд дамжуулан хүргэх болно. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.