Тэмцэгч Г.Баасан ковидын халдвар авсан уу

Өмгөөлөгч Б.Баасанцогтоос 1,5 сая төгрөг авсан баримт нь дэлгэгдсэн /хуулийн үйлчилгээ үзүүлсэн гэж өөрөө мэдэгдсэн.Сур/ АТГ-ын ОНХЗ-ийн тэргүүн Г.Баасан энэ сарын 19-ний өдөр Сүхбаатарын талбайд вакциныг эсэргүүцсэн жагсаал цуглааныг зохион байгуулсан билээ.

Гэтэл түүнээс ковидын халдвар илэрч, баталгаажсан нь жагсаалд цуг оролцсон МоАХ-ныхныг сандаргаад байна. Жагсаалд оролцсон Хан-Уулын МоАХ-ын салбарын гишүүдийг шинжилгээнд яаралтай хамруулах ажил эхлээд байгаа аж.

Эх сурвалжийн мэдээлж байгаагаар Г.Баасангийн халдвар нууц үедээ байсан байж болзошгүй. Үүнийгээ мэдэлгүй вакциныг эсэргүүцсэн жагсаал зохион байгуулж, хүмүүсийн эрсдэлд оруулсан байх гэсэн таамаг байгаа юм байна. 

Бид энэ талаар өөрөөс нь тодруулахад, 

-. Жагсаал, цуглааныг улс төржүүлж байна гэв. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.