Мьянмарын жагсагчид Хятадын үйлдвэрүүдийг шатаажээ

Мьянмарын төрийн эргэлтийг эсэргүүцсэн босогчид Янгон хот дахь БНХАУ-ын санхүүжилттэй үйлдвэрүүдийг галдан шатаажээ. Хятад улс нь Мьянмарын засгийн эрхийг авсан цэргийн хунтын дэглэмийн удирдагчдыг дэмжиж байгаа гэж жагсагчид үзэж байгаа юм.

Ням гарагт гарсан энэ хэргийн дараа аюулгүй байдлын хүчнийхэн дор хаяж 22 иргэнийг хөнөөсөн бөгөөд тус улсын өөр бусад газар нутагт 16 жагсагч амиа алдсан гэж орон нутгийн Улс төрийн хоригдлуудад туслах нийгэмлэг мэдэгджээ. Мөн мөргөлдөөний үеэр нэг цагдаагийн алба хаагч амиа алдсан аж.

download

topshots topshot myanmar politics military 162926

Ингээд үйлдвэрийн бүсээс утаа униар ихсэж эхлэхэд аюулгүй байдлын албаныхан босогчид руу гал нээсэн гэж орон нутгийн хэвлэлүүд мэдээлжээ.

Тус яамны мэдэгдэлд "БНХАУ Мьянмар улсад болж буй бүх хүчирхийллийг нэн даруй таслан зогсоож, хэрэгтнүүдийг хуулийн дагуу шийтгэн, Мьянмар дахь Хятадын компани болон ажилчдын амь нас, эд хөрөнгийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр үр дүнтэй арга хэмжээ авахыг эрх баригчдаас шаардаж байна" хэмээн тэмдэглэжээ.

Эх сурвалж: Reuters

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.