"Нэг хаалга-Нэг шинжилгээ"-нд 18.4 тэрбум төгрөг зарцуулжээ

Төрийн аудитын байгууллага Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн 2021 оны 2 дугаар сарын 11-23-ны өдрүүдэд Улсын онцгой комиссоос авч хэрэгжүүлсэн .

“Нэг хаалга-нэг шинжилгээ” арга хэмжээний хүрээнд урьдчилсан гүйцэтгэлээр 442.3 мянган иргэнийг хамруулж, нийт 18.4 тэрбум төгрөгийн зардал гаргаж, анхны шинжилгээгээр халдварын 56 тохиолдлыг илрүүлсэн байна.

159289324 3851563824936734 2153171894851852178 n 2048x1365

Нийтлэг гарсан зөрчлөөс дурдвал:

  • УОК, НОК болон холбогдох төрийн байгууллагуудын батлан гаргасан төлөвлөгөөнүүдэд “Нэг хаалга-нэг шинжилгээ” арга хэмжээг зохион байгуулах хариуцан, зохион байгуулах ажлын хэсэг, байгууллага нэгжийг томилохдоо Гамшгаас хамгаалах тухай хуулийн 5 дугаар бүлэгт заасан гамшгаас хамгаалах үйл ажиллагааны зохион байгуулалт, удирдлагын зохицуулалт, чиг үүрэгтэй уялдуулаагүй, хуулийн этгээд, иргэний оролцоог тусгаагүй, Гамшгаас хамгаалах төлөвлөгөөнд суурилаагүйгээс уг арга хэмжээний хэрэгжилт доод болон дунд шатанд хэрэгжүүлэх, биелэлтийг тооцоход хүндрэлтэй байдлыг үүсгэжээ.
  • Бүх нийтийн бэлэн байдалд шилжүүлэхээс өмнө хязгаарлалт тогтоох, шинжилгээ авахтай холбоотой ерөнхий мэдээллийг иргэдэд өгсөн ч зохион байгуулалтын талаарх нарийвчилсан, системтэй мэдээллээр бүрэн хангаагүй байжээ.
  • Шинжилгээ авах байнгын цэг, явуулын баг төлөвлөгөөний дагуу үйл ажиллагаагаа явуулсан боловч цэгүүдийн ажлын ачааллыг жигд зохион байгуулаагүй байна.

Аудитын дүгнэлтэд “Нэг хаалга-нэг шинжилгээ” арга хэмжээний хэрэгжилтэд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт хэсэгчлэн шилжүүлсэн үед тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 94.5%, нийтийн тээврийн хэрэгслээр зорчсон иргэдийн хөдөлгөөнийг 96.5% хүртэл хязгаарлан дэглэмийг сахиулж ажилласан байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.