Иргэдээс хоёрхон нөхцөлд л ПСР шинжилгээ өгөхийг шаардана

ПСР шинжилгээтэй холбоотой хүнд суртал, алдаа завхрал гарч байгаатай холбогдуулан, Шадар сайдын ажлын албанаас дараах мэдээллийг хүргүүлэв. 

Иргэдээс 72 цагийн хүчинтэй ПСР-ын шинжилгээг зөвхөн хоёр тохиолдолд авч байхаар тогтов. Үүнд:
-Хөдөө орон нутаг руу явах
-Эмнэлгийн эмчилгээ, үйлчилгээ авах тохиолдолд шаардахаар тогтжээ. 

Өөрөөр хэлбэл, өнөөдрөөс эхлэн төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд онцгой нөхцөлөөс бусад тохиолдолд ажилтан, албан хаагчаасаа ПСР-ын шинжилгээ нэхэх шаардлагагүй болж байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.