LIVE: Улаанбаатар хотод коронвирусийн 108 тохиолдол бүртгэгдэв

Коронавирусийн нөхцөл байдлын мэдээллийг Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ. 

ХӨСҮТ-ийн албаны дарга А.Амбасэлмаа: 

-. Тухайлбал, хоёрдугаарын сарын 25-ны Истанбул-УБ чиглэлийн нислэгээр ирсэн хоёр хүн, гуравдугаар сарын 5-ны Нурсултан-УБ чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн нэг иргэнээс халдвар илэрснийг давтан шинжилгээгээр батлав. Ингэснээр Монгол улсад зөөвөрлөгдөн орж ирсэн тохиолдол 421 болов. 

. Урьдчилсан байдлаар 119 хүнээс шинжилгээ авахад өчигдөр 54-өөс нь халдвар илэрлээ. . Мартын-8-ны баяр болж байна хэмээн гэртээ зочин урих хэрэггүй гэдгийг хэлмээр байна. 

. Шинжилгээний хариу нь гараагүй байхад буяны ажилд оролцохоор явсан. 62 хүнээс шинжилгээ авахад дөрвөн тохиолдол илэрсэн, одоо 72 хүнээс авч байна. Төв аймагт 100 хүнийг тусгаарлаад байна. 

Өдөрт 60-100 тохиолдол бүртгэгдэж байгаа нь анхаар гэсний дохио. . "ПСР өгсөн юм чинь би эрүүл" гэж бодсонсоос гудамж талбай, олон нийтийн газар бөөгнөрөл их байна. 

ЭМЯ-ны хэвлэлийн албаны зөвлөх Б.Ууганбаяр:

-Хэдийгээр Мартын-8, баярын өдөр боловч халдварын тохиолдол огцом нэмэгдэж байгаа учир өнөөдөр товлогдсон тоглолтуудаа цуцлахыг уран бүтээлчдээс уриалж байна. 

-"Нэг хаалга- Нэг шинжилгээ" арга хэмжээ ямар ч үр дүнгүй боллоо гэсэн асуулт иргэдийн дунд байна? 

А.Амбасэлмаа: 

-. Иргэд нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Халдвар нийтэд тархаагүй, голомтолсон /кластер/ хэлбэрээр байна. Гэхдээ хүн бүр өвчлөх магадлалтай учир сэрэмжтэй байж, халдвар хамгааллын дэглэмээ сахиарай. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.