СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-02-21

LIVE: С:Амарсайхан: ПСР шинжилгээг илүү хурдан хийдэг болно

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
3 жилийн өмнө

Монгол улсын Шадар сайд бөгөөд УОК-ын дарга С.Амарсайхан Баянзүрх дүүргийн Нийслэлийн 84 дүгээр дунд сургуулийн ПСР шинжилгээний цэгт гэнэтийн шалгалт хийв.

УОК болон НОК-оос гаргасан тушаал, шийдвэрүүд дунд, доод шатандаа ямар байгааг ийнхүү шалгаж байгаа аж. Тус цэгт хоёрдугаар сарын эхнээс хойш ариун цэврийн бодис ирээгүй учир ажилчид нь гэрээсээ зөөж, халдваргүйжүүлэх ажил хийж байгаа нь ил болов. Иймд Шадар сайд энэхүү асуудлыг холбогдох хүмүүст нь сануулан, ажиллахаа илэрхийлэв.  

Иргэдийн хувьд шинжилгээ авах цэгүүд хангалттай, дугаарлах хугацаа боломжийн, хүндрэлгүй, хариу хурдан гарч байгаа талаар Шадар сайдад мэдээлэл өглөө. Хариуд нь Шадар сайд С.Амарсайхан "Шинжилгээний хариу үүнээс ч хурдан, шуурхай гардаг болно" хэмээгээд албаныханд "Шинжилгээ өгч буй иргэдийн давхцал бий болох вий" гэдгийг санууллаа.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.