ЭМЯ: Улаанбаатарт 34 халдвар шинээр илэрлээ

Сүүлийн 24 цагт нийт 14978 хүнд шинжилгээ хийснээс 34 хүний шинжилгээнд коронавирусийн халдвар илэрлээ.

Эдгээр нь өмнө нь илэрсэн халдваруудын дам болон ойрын хавьтлуудаас илэрсэн. . Ингээд Улаанбаатар хотод нийт 1187 тохиолдол батлагдсан. Улсын хэмжээнд кластер 1513 тохиолдол бүртгэгдсэн. Нийт 14 хүн эдгэрч гэртээ харьсан.  

БЗД, СХД, БГД-үүдэд өвчлөлүүд шинээр ихээр нэмэгдэж байна. Сүүлийн 24 цагт ойрын хавьтлаар 218 хүн тусгаарласан.

Хавьтлын тоо маш их нэмэгдэж байна. . Тиймээс иргэд зай барих, шалтгаангүйгээр цугларалт баярт очихгүй байхыг анхааруулж байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.