СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

"Спутник V" вакцин хоёр жилийн дархлаа тогтооно гэв

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
3 жилийн өмнө

ОХУ-ын "Спутник V" вакцин нь хоёр жил гаруйн турш коронавирусийн эсрэг дархлаа тогтооно гэж тус вакциныг хөгжүүлэгч Гамалей судалгааны хүрээлэнгийн тэргүүн Александр Гинцбург өнгөрөгч мягмар гарагт болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ.

Тэрээр "Бидний хөгжүүлсэн вакцин хэдэн сар, нэг жил байтугай дор хаяж хоёр жил ба түүнээс дээш хугацаанд дархлаа тогтоож чадна гэдэг нь клиникийн туршилтуудын үр дүнгээр батлагдсан. Вакцины дархлааны хугацааг бид үргэлжлүүлэн судлах болно" хэмээн тэмдэглэжээ. Гинцбург мөн хамгийн сүүлийн судалгаагаар "Спутник V" вакцины найдвартай байдал болон аюулгүй байдлыг дахин батлагдсан гэдгийг онцолсон байна.

Үүнээс хэд хоногийн өмнө Тодруулбал, "Спутник V" вакцины үр дүн 91.6 хувьтай байсан бөгөөд 60-аас дээш насны сайн дурынхны дунд 91.8 хувийн үр дүнтэй байсан байна.

Эх сурвалж: TASS

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.