Шадар сайд хөл хорихын эсрэг байна

Улсын онцгой комисс өчигдөр хуралджээ. ЭМЯ болон НОК-оос гаргасан “14 хоногийн хатуу хөл хорио тогтоох санал”-ыг хэлэлцсэн байна.

Өмнөх Шадар сайдууд болох . Өнгөрсөн хугацаанд УОК ямар ч танилцуулга, төсөв, төлөвлөгөө үгүй, төрийн байгууллагууд уялдаа холбоогүй ажиллаж, дотоодод халдвар илрээгүй байхад олон сараар хөл хорьж эдийн засгаа туйлдуулаад байгаа билээ. Харин .

14 хоног хатуу хөл хорио тогтоох ЭМЯ-ны саналыг Шадар сайд С.Амарсайхан эс зөвшөөрч, “Хөл хорих хугацаанд юу хийх гэж байгаа юм бэ? Иргэдээ ПСР шинжилгээнд хамруулах гэж байгаа юм уу? Эсвэл . Шадар сайдын хувьд Улаанбаатар хотыг удирдаж байсан туршлагатай, үндсэндээ бизнесийн салбараас ирсэн хүн учир олон талаас нь бодож ийн асуусан биз.

Түүний ингэж нэхэх нь аргүй юм. . Нийгмийн даатгалын 2 хувийн шимтгэл үүний нэг илрэл нь.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Математик загварчлал гаргаж ажиллах шаардлагатай. Сар бүр 1000 иргэнээ хилийн чанадаас татан авна. Иргэдийн амь насыг ч хамгаална, эдийн засгаа ч сэргээнэ” хэмээн эрмэг мэдэгдээд байгаа нь сайшаалтай.

Шадар сайд асан Я.Содбаатар хэрхэн ажилласаныг иргэд сайн мэднэ. Ганцхан жишээ хэлэхэд, эх орондоо ирж байгаа иргэдийг заавал 21 хоног карантилна хэмээн тэрээр зөрүүдэлсэн. нь нууц биш. Сүүлдээ үнэнд гүйцэгдэж “Шадар сайдын дэргэдэх эрдэмтдийн зөвлөл хэлэлцээд хөл хориог 14 хоног болгохоор боллоо” хэмээн чимээгүйхэн мэдэгдээд, 14 хоног болгосон. шүү дээ.

Энэ мэт онцгой шийдвэрүүдийн хор урхаг одоо ч иргэдийн амьдралд хүндээр туссаар байна. Хотын захын хорооллын дэлгүүрүүд өрийн бичигт баригдаж, халдварын тоо буурахаа байж, Ерөнхий сайдын хэлсэнчлэн “дунд шатандаа шийдвэр хэрэгжихгүй” хэвээр байна.

Шинээр томилогдсон Ерөнхий сайд болон Шадар сайд нар дэлхийд авч хэрэгжүүлсэн коронавирусийн эсрэг арга тактикаар ажиллах нь уу дээ гэсэн найдлага төрж эхэллээ.

dugui

.

Австрали зэрэг оронд халдварыг ялан дийлснээ бахархалтайгаар зарлаж, иргэд нь амны хаалтгүй, амар жимэр аж төрж байгааг яагаад судалж, нэвтрүүлэхгүй байна вэ. Бөх хүнээс гармаар наадмын мандат шиг QR код гаргаж, нэг нэгэндээ давуу байдал олгон, адаг сүүлдээ хуурамчаар үйлдэн гэмт хэрэг хийх байдал руу иргэдийг түлхэж байгаа зэрэгт одоо л дүгнэлт хийж, дэлхийтэй хөл нийлүүлэх нь үү дээ гэсэн найдварын оч гялсхийсэн нь сайшаалтай.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.