Энэтхэг улс 150,000 тун вакцин Монгол руу илгээнэ

Энэтхэгийн АстраЗенекатай хамтран үйлдвэрлэсэн Ковишиелд коронавирусийн эсрэг вакциныг хөрш болон холбоотон улс орнууд руугаа ойрын хугацаанд илгээхээр шийдвэрлэсэн. Эдгээр улс орнуудын дунд Монгол улс багтаж байна.

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Энэтхэг улс Оман руу 1 лах буюу 100,000 тун вакцин илгээсэн бол энэ долоо хоногт Афганистан руу 500,000 тун Ковишиелд вакцин илгээхээр төлөвлөжээ.

Үүнээс гадна ойрын хугацаанд Монгол руу 150,000 тун коронавирусийн вакцин илгээхээр жагсаалтанд багтаасан байна. Тус улс .

5

Монголоос гадна Никарагуа улс руу 200,000, Барбадос руу 100,000, Доминикан руу 70,000 тун вакцин илгээх ажлыг Энэтхэгийн Засгийн газар зохион байгуулж байна.

Эх сурвалж: Times of India  

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.